|
|
fada
| ГАДААД МЭДЭЭ ...бусад |
|
Ким Чен Ир Бээжинд иржээ 2009-03-20
БНАСАУ-ын Засгийн газрын тэргүүн Ким Чен ЦШ Ир Хятад Улсын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Жябаогийн урилгаар Бээжинд албан ёсны айлчлал хийж байна.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр "Уулзалтын үеэр Ким Чен Ир Хятадын удирдлагуудтай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцоно" гэжээ.
Харин ажиглагчдын үзэж байгаагаар хоёр орны удирдагчид Солонгосын хойгийн цөмийн асуудал, зургаан талт уулзалт, Пеньяны хиймэл дагуулын талаар хэлэлцэх аж.
Дашрамд дурьдахад, өрнөдийн хэвлэлээр Ким Чен Ирийг цус харвасан, улс орноо удирдах чадваргүй болсон талаар сүүлийн үед нэг бус удаа мэдээлсэн юм.
|
|
|