Хайлт 
Гишүүн 
элсэх
гарах

ДУУ ТАТАХ


КАРГО


СУРТАЛЧИЛГАА


НАЙЗУУД




Сайн байна уу? Манай вэб хуудсанд тавтай морилно уу.
fada
   ГАДААД МЭДЭЭ ...бусад

Ямар улсууд хямралаас түрүүлж гарах вэ?    2009-03-23
"Форбс" сэтгүүл найдвартай, сонирхол татдаг эдийн засаг бүхий дэлхийн орнуудын жагсаалт гаргажээ. Санхүүгийн хямрал нь дэлхийн эдийн засгийн талаар чихэнд чухамдаа хонх уяж, тодруулвал биржийн зах зээлүүд дампуурч, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн ханш унаж, банкны тогтолцоо задарч, ажилгүйдэл удахгүй ноцтой хэмжээнд хүрнэ. Бүх улс нэрвэгдэж байгаа хэдий ч, зарим оронд бусдаас арай гайгүй тусч, "Форбс" сэт-гүүлийн тоймчдын таамаглаж буйгаар, чухамхүү эдгээр орон бусдыг бодвол хямралаас гайгүй гарч чадахаар байна. Ингэхдээ эдийн засгийн сайн үзүүлэлтийнхээ ачаар төдийгүй, хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татаж, бизнес хөгжих сайхан нөхцөлтэйгээсээ тэр юм. Дотоодын тогтвортой байдал, олон улсын харилцааны салбарт эдгээр орны баримтлаж буй бодлого ч багагүй чухал үүрэг гүйцэтгэсэн хэрэг. Үүнээс гадна, "Форбс" сэтгүүл бизнест хамгийн тохиромжгүй орон - дэлхийн хамгийн эрсдэлтэй эдийн засаг бүхий орнуудын жагсаалт бас гаргажээ. Өндөр татвар, авлига, амьжиргааны доод түвшин, үйлдвэрлэгчдийн хувьд хатуу чанга хууль тогтоомж нь энэ жагсаалтад орох шалгуур болсон байна. Орос улс энэ жагсаалтад ороогүй ч, ноднин жилийнхтэй харьцуулвал 17 мөрөөр доошилжээ. Харин хамгийн найдвартай эдийн засаг бүхий эхний аравт чухам ямар улс орж байна вэ? 1. Дани. 2008 онд бизнесийн хөгжилд хамгийн таатай орнуудын жагсаалтыг тэргүүлсэн юм. Энэ жил тус орон эдийн засгийн хувьд хамгийн тогтвортой, баттай улс хэвээр байна. Хямралтай үед ч дордож муудаагүй эдийн засгийн илүү сайн үзүүлэлтүүд нь тус оронд жагсаалтын эхэнд бичигдэх боломж олгожээ. Тухайлбал, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 38.900 ам. долларт хүрч, төсвийн ашиг ДНБ-ний 6,7 хувь болсон байна. 2. АНУ. Бүх нийтээр үзэж байгаагаар, чухамхүү АНУ-д хямрал эхлэж, америкийн бизнесийн аварга том компаниуд хойно хойноосоо цувран дампуурч байгаа ч, энэ орон л уснаас хуурай гарах муугүй магадлалтай юм гэж тоймчид үзэж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг ийм эдийн засгийг юу ч ганхуулж чадахгүй гэж олон эдийн засагч үзэж байгаа юм. Одоогоор тоо баримт үүнийг нотолж байгаа бөгөөд тодруулвал, нэг хүнд ногдох ДНБ 48.000 доллар /300 сая гаруй хүн амтай нөхцөлд/, ДНБ-ний өсөлт 1,4 хувь байна. Төсөв өсч, ашиг нь 3,1 хувь байгаа нь эдийн засгийн хямралтай тэмцэхэд төрөөс асар их зардал гаргаж байгаагийн үр дагавар зарим талаар болсон юм. Гэвч бизнесийн эрх чөлөө, бага, дунд бизнесийн өндөр хөгжил нь АНУ-ыг хоёрдугаар байранд орох боломж олгожээ. 3. Канад. Нэг биш жил жагсаалтад бас дээгүүр орж байгаа юм. Нэг хүнд ногдох ДНБ 40.200 ам. доллар, төсвийн ашиг 0,2 хувь, худалдааны тэнцэл 1,9 хувь байна. 4. Сингапур. Энэ орны эдийн засаг сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж эхлэсэн бөгөөд хямралын үед өсөлтөө зогсоогоогүй юм. Сингапурт эрдэм шинжилгээний боловсон хүчин, менежер, мэргэжилтнүүд, мэдээжээр бизнесчид урьдын адил маш хэрэгтэй байгаа бөгөөд ингэхдээ тэнд тэдний хувьд нөхцөл боломж, орлого сайн юм. Нэг хүнд ногдох ДНБ дэлхийд бараг л хамгийн их буюу 52.900 ам.доллар бөгөөд үйлдвэрлэлийн ийм амжилт нь худалдааны ашигийг 17,6 хувьд хүргэх боломжийг тус оронд олгожээ. Төсвийн ашиг ердөө 0,6 хувь байна. 5. Шинэ Зеланд. Энэ орон амьжиргааны түвшингээрээ уламжлал ёсоор улс орнуудын жагсаалтыг тэргүүлдэг юм. Түүгээр ч барахгүй, шинэ зеландчууд хөгжингүй орнуудын иргэдийн дунд хамгийн эрүүл биетэй хүмүүсийн нэгэнд тооцогддог юм. Тэнд бизнес ч мөн адил сайн хөгжиж байдаг нь тодорхой. Гэхдээ дээр дурдсан жагсаалтаас үзвэл, Шинэ Зеландын эдийн засгийн үзүүлэлтүүдийг онцгой сайн гэж хэлэх аргагүй, нэг жилийн төсвийн ашиг 0,4 хувь, худалдааны тэнцэл ерөөс хасах (-1,3 хувь) үзүүлэлттэй гарсан байна. 6.Их Британи. Британи хямралын нөлөөг АНУ-ын дараа мэдэрч, Европын хамгийн их нэрвэгдсэн оронд удаан хугацаагаар тооцогдож байгаа хэдий ч, тус улс өсөлтийн онцсайн чадавхитай юм. ДНБ 1,1 хувиар өсч, нэг хүнд 37.000 сая ам. доллар ногдож байна. Хямралтай тэмцэх зардлаас болоод төсвийн алдагдал их болж, энэ нь өнгөрсөн жил улсын сангаас ДНБ-ний 5,9 хувийг "иджээ". 7. Швед. Швед, Норвег, Финланд гурав Оросын цагаачдыг ямагт харьцангуй их татаж байсан билээ. Үүнд гайхах явдалгүй бөгөөд амьжиргааны өндөр түвшин, сайн цалин, шинээр эхэлж буй бизнесийн хувьд эрх зүйн өргөн орон зайтай юм. Эдийн засгийн үзүүлэлтүүд өнөөдрийн байдлаар бүрнээ сайн, худалдааны тэнцэл ДНБ-ний 5,2 хувь, төсвийн ашиг 3,3 хувь болжээ. Ингэхдээ Норвегийн нэг оршин суугчид тус орны ДНБ-ний бараг 40.000 ам. доллар ногдож байгаа юм. 8. Австрали. Тус оронд гал түймэр гарч, хөгжих нөхцөл нэлээд хэцүү (тус орны нутгийн тал нь чулуурхаг цөл юм) ч, Австралийн хотууд аж төрөхөд хамгийн тохилог дэлхийн хотуудын эхний аравт ордог юм. Худалдааны тэнцэл тэгээс доош бууж, төлбөрийн балансын зарим зүйл ангиар Австрали хагас зуун жилийн туршид алдагдалд орж байгаа ч, тус орны эдийн засгийн хөгжлийн хурдац дэлхийн дунджаас барагцаалвал бүтэн хагасаар дээгүүр юм. 9. Гонконг. Хятадын засаг захиргааны энэ тусгай район дэлхийн хамгийн капиталист бүс нутгуудын нэгэнд тооцогддог бөгөөд Гонконгийн эдийн засаг чөлөөт зах зээлийн зарчим, бага татвар, зах зээлд төрөөс хутгалдан оролцохгүй байх зарчимд үндэслэдэг билээ. Бизнесийн хувьд диваажин мэт санагдана. Гэвч нутаг дэвсгэр бага, хүн амын нягтрал их, байгалийн нөөц хомс байдаг нь энэ нутгийн хөгжих боломжийг туйлын хязгаарлагдмал болгож байгаа юм. Ингэснээр өнгөрсөн жилд Гонконгийн худалдааны тэнцэл -8,5 хувь, төсвийн ашиг ДНБ-ний 0,7 хувь байв. 10. Норвег. Үйлдвэрлэл эрхлэгчийн хувьд нэлээд хатуу хууль тогтоомж, хөдөө аж ахуй хөгжүүлэх хязгаарлагдмал боломжоос болоод Норвег эхний арвын сүүлд оржээ. Үүнээс гадна, тус оронд мэргэшилтэй боловсон хүчин, түүний дотор менежментийн боловсон хүчин их хомс юм. Харин эдийн засгийн үзүүлэлт нь жагсаалтад орсон орнуудынхаас илүү дээгүүр юм. Нэг хүнд ДНБ-ний 57.500 ам. доллар ногдож, худалдааны тэнцэл 31,6 хувь, төсвийн ашиг 32,5 хувь байна.

   Хичээлийн булан
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №10 ... татах
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №9 ... татах
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №8 ... татах
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №6 ... татах
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №6 ... татах
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №5 ... татах
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №4 ... татах
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №3 ... татах
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №2 ... татах
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №1 ... татах
... дэлгэрэнгүй
   Кино ...бусад
The Spy Next Door (2010) INTERNAL CAM XviD-CAMELOT
   Цомог ...бусад
Wu-TanG [CLAN]&All StaR-----Soul In The Hole
   Клип ...бусад
   Тоглоом ...бусад
Warcraft Version Switcher 1.24
   Онлайн Монгол дуу
   Онлайн Солонгос дуу
   Сурталчилгаа ...бусад
   Админтай харьцах!
Админ's Y! шинж чанар Админ
Модиратар
   Тоолуур 10/4/18 .
widgeo.net
   Уран зураг ...бусад
   Хувийн булан
   Админ
Нэвтрэх нэр :
Нууц vг :

Copyright 2008, www.e-pada.com, All rights reserved. Produced by e-Pada , Contact



 Homepage