|
|
fada
| ГАДААД МЭДЭЭ ...бусад |
|
Нэг өдөр хоёр осол гарав 2009-03-23
АНУ-ын Монтана мужийн Бьютт хотоос холгүй нэг мотортой "Pilatus РС-12" онгоц осолдож 17 хүн нас барсан тухай "CNN" мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр онгоцонд явсан зорчигчдын ихэнх нь цанын Боузмен баазад амрахаар явсан хүүхдүүд байсан аж. Онгоц газардах зурвасаас 150 метрийн зайд оршуулгын газар осолдсон байна. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж.
Мөн энэ өдөр Токиогийн нисэх буудалд ачааны онгоц осолдсон эмгэнэлтэй хэрэг гарчээ. Японы хэвлэлд бичсэнээр онгоц Америкийн "Federal Express" (FedEx) компанид харьяалагддаг аж. Шуурхай шуудангийн онгоц Хятадын Гуанжоу хотоос Токиог зорьж явсан. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар онгоц газардах үед салхины хурд 20 метр секунд хүрч байсан нь осол гарах шалтгаан болсон бололтой. Онгоцны нисгэгч болон туслах нисгэгч амиа алджээ.
|
|
|